Мэдээ

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форум - 2015

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаан 2015 оны 9 сарын 21-22-ны өдөр боллоо.

Хуралдаанд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох мэргэжилтэн, Олон Улсын байгууллагын төлөөллүүдийн 160 гаруй төлөөлөгч оролцлоо.

Азийн орнуудын хурдацтай хотжилт нь аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэсгэхийн хэрээр байгаль орчны болон нийгмийн тулгамдсан олон асуудал бий болгосон. Уг форумаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн гаралтыг бууруулах, эрчим хүчний нөөцийн тогтвортой менежмент, ногоон, тогтвортой амьдралын хэв маягийг хэрхэн, яаж бий болгох, мөн ногоон боловсролыг хүүхэд, залуучуудад бага наснаас нь олгохын ач холбогдол зэрэг Зүүн хойд Азийн хотуудад тулгарч буй чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа.



Share:

Facebook
Twitter
LinkedIn

Other news

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум ...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн ...

Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх...