Мэдээ

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форум - 2018

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэж харилцан туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 2018” олон улсын арга хэмжээг “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Форумын гол зорилго нь хотуудын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаарх ололттой туршлага, хэрхэн шийдэж ирсэн арга замаас харилцан хуваалцахын зэрэгцээ Зүүн хойд Азийн хотууд буюу бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар цаашдаа хамтран ажиллах, хамтдаа хөгжихөд ихээхэн түлхэц өгөх юм.

Тус форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, Монгол Улс дахь ЭСЯ, олон улсын байгууллага, Засгийн газар, УИХ-ын гишүүд, нийслэлийн нутгийн захиргаа зэрэг байгууллагуудын 300 гаруй төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын түвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцлаа.

Форумд оролцогчид Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын дүрэм болон Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны журмыг Улаанбаатар хотын удирдлага дор боловсруулж эхлэхээр тохиролцов.

Share:

Facebook
Twitter
LinkedIn

Other news

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум ...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн ...

Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх...