Мэдээ

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форум - 2020

Зүүн хойд Азийн хотын дарга нарын 4 дэх удаагийн форум 2020 оны 12 сарын 8-ны өдөр “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.


Энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.


Улаанбаатар хот Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа бодлого, хариу арга хэмжээгээ танилцуулж коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм. Москва, Бээжин, Сөүл хотууд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч буй арга хэмжээнүүдээ танилцуулж туршлага солилцлоо.

 

Share:

Facebook
Twitter
LinkedIn

Other news

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум ...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн ...

Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх...