Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сангийн дэмжлэгтэйгээр Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын Ажлын хэсгийн уулзалтыг “Зүүн хойд Азийн Хотын дарга нарын 5 дахь удаагийн форум”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа
Улаанбаатар хот нь тус форумыг санаачлан зохион байгуулагч хотын хувьд 2014, 2016, 2018, 2020 онуудад болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд амжилттай зохион байгуулж ирсэн.
5 дахь удаагийн форумын бэлтгэх ажлыг хангах Ажлын хэсгийн уулзалтад Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 20 хотын Гадаад харилцааны газар, хэлтсийн 40 гаруй төлөөлөгчид оролцож, 2022 онд болох форумын үйл ажиллагааг зохион байгуулахад санал болгож буй огноо, сэдвийн танилцуулга болон төслийн хэлэлцүүлгийн дагуу харилцан санал бодлоо солилцлоо.