Мэдээ

5 дахь ЗХАХДФ-ын Ажлын хэсгийн уулзалт болно

Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх удаагийн ЗХАХДФ-ыг 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ. 5 дахь удаагийн ЗХАХДФ 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Форумын бэлтгэл үе шат болгож Ажлын хэсгийн уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, оролцогч хотуудын Гадаад харилцааны хэлтсийн ажилчидтай дараа жилийн Форумын үндсэн сэдэв, агуулга, дүрмийн төсөл зэргийн тухай хэлэлцэх юм.

Ажлын хэсгийн уулзалтад бүс нутгийн 6 улсын 20 хотын Гадаад харилцааны хэлтсээс төлөөлөгчид оролцсон.

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, идэвхтэй оролцсоор ирсэн бүх оролцогчиддоо талархал илэрхийлье.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ХОРОО

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРГАА

Share:

Facebook
Twitter
LinkedIn

Other news

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум ...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн ...

Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх...