Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Та бүхэнтэй мэндчилж байна!
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран ЗХА-ийн Хотын дарга нарын форумыг хотуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2014 онд анх Улаанбаатар хотод зохион байгуулсан түүхтэй.
Өнгөрсөн хугацаанд ЗХА-ийн Хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018 онд болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд тогтвортой, ногоон, хүртээмжтэй хотуудын хөгжил, байгаль орчны асуудал, агаарын бохирдол, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, хотуудын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн санхүүгийн механизм, эко тээвэр, ногоон дэд бүтэц зэрэг сэдвийн хүрээнд тус тус амжилттай зохион байгуулсныг дуулгахад таатай байна.
Цаашид энэхүү форумын үйл ажиллагааг тогтмолжуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтрагч хотуудын дэмжлэг, санаачилга, оролцоо маш чухал гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Улаанбаатар хотод 2018 онд зохион байгуулагдсан ЗХА-ийн Хотын дарга нарын 3 дахь удаагийн форумын шийдвэрийн дагуу НБДГ-ын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сараас эхлүүлж байгаадаа баяртай байна.
Та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд тус форум байнгын ажиллагаатай болсноор бүс нутаг дахь хотуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
ЗХА-ийн Хотын дарга нарын Форумын Нарийн бичгийн дарга нарын газар
ЗХА-ийн Хотын дарга нарын форумыг анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран амжилттай зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан гурван удаагийн форум, нэг удаагийн сэдэвчилсэн хуралд ЗХА-ийн 6 орон болох Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон Улсын 40 гаруй хотуудаас төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн туршлагаас харилцан хуваалцсан болно.
Сүүлийн жилүүдэд Азийн хотуудын хотжилтын түвшин дэлхийд хамгийн өндөр байгаа бөгөөд 2030 он гэхэд Ази тивийн хүн амын бараг 57 хувь нь хот суурин газарт амьдрах төлөвтэй байна. Иймд хотжилтын огцом өсөлттэй зэрэгцэн цэгцтэй хот төлөвлөлт, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, эрчим хүчний зохистой хэрэглээ зэрэг олон асуудлууд дээр зөв менежмент хийж, хотын сайн засаглалыг бий болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Энэхүү форумын гол зорилго нь бүс нутгийн хотуудын өмнө тулгамдаж буй дээрх асуудлуудад холбогдох ололттой, шинэлэг туршлагууд, хэрхэн шийдэж ирсэн арга замуудын талаар харилцан санал бодлоо хуваалцаж, хамтдаа хөгжихөд түлхэц өгөхөд оршино хэмээн тодорхойлж байна.
Форумын зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилт зэргийг нарийвчлан тусгасан дүрэм, дотоод журам зэрэг үндсэн баримт бичгүүдийг оролцогч хотуудаар хэлэлцүүлэн батлуулж, байнгын ажиллагаатай болгох эрх зүйн үндсийг тавих
ЗХА-ийн Хотын дарга нарын форумд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой НБДГ-ын үйл ажиллагааны чиг үүрэг, дүрэм, журам зэрэг холбогдох баримт бичгүүдийг албан ёсоор батлуулах
ЗХА-ийн бүс нутгийн хотууд хоорондын ажил хэргийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих байнгын механизмын хувьд Ази тив төдийгүй олон улсын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
2014 оны 8 сарын 18-19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, Азийн сангийн дэмжлэгтэйгээр ЗХА-ийн Хотын дарга нарын форумыг 2014 оны 08 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулав.
2015 оны 9 сарын 21-22
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Азийн сантай хамтран ЗХА-ийн Хотын дарга нарын форумын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд “Хотын суурин газрын ногоон өсөлт” сэдэвчилсэн хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав.
2016 оны 8 сарын 03-05
ЗХА-ийн Хотын дарга нарын форумыг 2 дахь удаагаа “Хотуудын ногоон өсөлт: Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.
2018 оны 6 сарын 17-19
ЗХА-ийн хотуудын өмнө тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэж харилцан туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.
2020 оны 12 сарын 08
Дэлхийг хамарсан КОВИД-19-ийн цар тахлын улмаас 4 дэх удаагийн ЗХАХДФ-ыг 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгууллаа.
2021 оны 11 сарын 25
The next, 5th Дараачийн буюу 5 дахь удаагийн ЗХАХДФ 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Форумын бэлтгэл үе шат болгож Ажлын хэсгийн уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, оролцогч хотуудын Гадаад харилцааны хэлтсийн ажилчидтай дараа жилийн Форумын үндсэн сэдэв, агуулга, дүрмийн төсөл зэргийн тухай хэлэлцсэн юм.
Ажлын хэсгийн уулзалтад бүс нутгийн 6 улсын 20 хотын Гадаад харилцааны хэлтсээс төлөөлөгчид оролцсон.
Тун удахгүй
5 дахь удаагийн ЗХАХДФ 2022 онд зохион байгуулагдана.